by
ҮЙЛЧИЛГЭЭ
Хөрөнгө менежментийн үйлчилгээ
  • Цэвэрлэгээ үйлчилгээ
    ICC Tower-т үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, үйлчлүүлж буй хүмүүсийн ая тухтай байдлыг хангах нь манай цэвэрлэгээ үйлчилгээний багийн эн тэргүүний зорилго юм. Бид энэхүү зорилгоо хангах үүднээс тусгай стандартыг боловсруулан, мөрдөн ажиллаж байна. Манай баг үйл ажиллагааныхаа хүрээнд: - Өдөр тутам болон хувиарын дагуух сар бүрийн их цэвэрлэгээ - Нийтийн эзэмшлийн талбай, үйлчилгээний танхимын цэвэрлэгээ - Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, хангамж - Өндөрийн цэвэрлэгээ /Гадна фасадны цэвэрлэгээ/ - Ариутгал халдваргүйжүүлэлт, хортон шавьжны устгал - Хивс, хивсэнцрийн цэвэрлэгээ - Чулуун болон угсардаг шалны /access floor /өнгөлгөө, нөхөн сэргээлт - Гэрэлтүүлэг болон агааржуулалтын системийн цэвэрлэгээ - Ногоон байгууламж, тасалгааны ургамлын арчилгаа - Өвлийн бэлтгэл ажил - Хог тээвэрлэлт
  • Засвар үйлчилгээ
    ICC Tower-ийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг бүхэлд хянан зохицуулж байдаг автоматжуулалтын систем 24 цаг ажиллахын зэрэгцээ гэмтэл саатал гарсан тохиолдолд тухай бүрт шуурхай арга хэмжээ авдаг мэргэжлийн инженер техникийн баг ажиллаж байна. Засвар үйлчилгээний баг нь: Өдөр тутмын засвар үйлчилгээ - Барилгын үндсэн бүтцийг хөндөөгүй, инженерийн шугам сүлжээг өөрчлөхтэй холбоогүй, барилгын дотор талын бүхий л засвар үйлчилгээ хамаарна. Иж бүрэн засвар үйлчилгээгээр - Цахилгаан, дулаан, сантехникийн тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагаанд хяналт тавих, гэнэтийн осол аваараа сурьдчилан сэргийлэх. - Цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, дулаан авах, хаахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, цахилгааны хязгаарлалт, гэнэтийн тасалдах үед ажиллах горимыг боловсруулах. - Их буюу дунд хэмжээний засварыг графикийн дагуу эзэмшигч байгууллагатай гэрээ хийж зөвшөөрөл авсны үндсэн дээр хийж гүйцэтгэх.