by
ОНЦЛОХ
Шилэн хийц
3ICC-Олон Улсын Худалдааны Төвийг фасад үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Германы Schüco фирмийн хөнгөн цагаан фасадаар бүрснээр байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, зүйрлэшгүй саруул орчныг цогцлоож чаджээ.
  • ФАСАДНЫ СИСТЕМ

    ICC Tower-т Schüco-ийн FW50+HI системийн хөнгөн цагаан фасадыг ашиглаж байна. Зургаан төрлийн үзүүлэлт бүхий уг системээс дулаан тусгаарлалтын хамгийн өндөр үзүүлэлттэй хөнгөн цагаан фасадны системийг сонгон авсан юм. Фасадны рам нь нано технологоор гаргаж авсан өнгөний өндөр ялгаралтай, байгалийн усаар цэвэрлэгддэг будагтай. Энэ нь барилга өнгө үзэмжээ урт удаан хугацаанд хэвээр хадгалах боломжийг олгодог.

    Low-E Insulating гадаргуу: Энэхүү тусгай шилэн гадаргуу нь дулаан алдалтыг хамгийн бага түвшинд барьснаар хүйтэн сэрүүний улиралд бага эрчим хүчээр барилгыг халаах мөн зуны цагт нарны тусгалыг бууруулах зориулалттай. Эрс тэс уур амьсгалын нөлөөлөлд өндөр тэсвэртэй Bendable & Posttemrable Low-E Insulating ганжуулсан шилийг ашиглаж байна.

  • БҮРЭН ГАНЖУУЛСАН ШИЛ

    Барилгын фасадад ихэвчлэн ганжуулсан эсвэл хатаасан /дулаанаар бэхжүүлсэн/ шилийг ашигладаг. Өндөр температураар шилийг дахин боловсруулж, ганжуулснаар халуун, хүйтний шилжилтэнд тэсвэртэй, төрөл бүрийн эрсдлийг даах чадамжтай, хатаасан шилнээс бөх бат байдлаараа хол давуу болгодог. Ганжуулсан шил нь хагарахдаа бусад төрлийн шилний адил өнцөг үүсгэн унахгүй бөгөөд бутарч аюулгүй байдлыг хангадаг.

  • ГАЛЫН ХАМГААЛАЛТТАЙ ЦОНХ

    Аваарын шатны хонгилд байрлах барилгын зүүн талд Schüco фирмийн AWS70FR30 системийн галын хамгаалалттай цонхыг хийж өгсөн. Уг цонх нь Европын DIN 4102, EN 1364/1634 стандартыг хангасан бөгөөд 1.5 цагийн турш аваарын шатны хонгил руу гал нэвтрүүлэхгүй барих стандарттай.