by
ОНЦЛОХ
Тоног төхөөрөмж
7Дэлхийн шилдэг брэндүүд таны төлөө
  • БАРИЛГЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ

    Автоматжуулалтын систем буюу Барилгын Менежментийн Систем нь (BMS) автомат удирдлагын нэгдсэн системээр барилгын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг бүхэлд нь хянаж, зохицуулна.
    Эрчим хүчний хяналтын систем, гэрэлтүүлгийн хяналтын систем, барилгын автоматжуулалтын систем (халаалт, хөргөлт, лифт), олон нийтийн зарлал, мэдээллийн систем, ус, цахилгаан түгээлт, бичилтийн систем, барилгын аюулгүй байдлын хяналтын бүх төрлийн системүүд багтана.

  • НЭВТРЭХ СИСТЕМ

    Shen Zhen Roanpu Technologies компанийн орох хаалганы хяналтын системийг суурилуулсан. Нэвтрэх картыг уншиж, тухайн хүний орсон гарсан тухай мэдээллийг хадгалж, хянах үүрэгтэй системийг бүх давхарт шийдэж өгсөн.

    – Орох хаалганы хяналтын системд нэвтрэх картыг уншиж, тухайн хүний гарсан орсон тухай мэдээллийг хадгалж, хянана.
    – Ажилтан бүрийн ажлын цагийн мэдээлэл, амралтын мэдээлэл болон бусад мэдээллийн санг үүсгэнэ.
    – Хамгаалалтын бусад системтэй хослон хүмүүсийн урсгалын цэгцтэй, аюулгүй, хяналтанд байлгаж чадна.

  • ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМ

    Япон улсын Panasonic брэндийн WV-SF132, WV-ST165 хяналтын камерийн системийг бүх давхарт суурилуулж, аюулгүй байдлыг хангасан. Барилгын аль ч давхраас интернет ашиглан камер суурилуулсан газраа харах боломжтой. Энэхүү систем нь өндөр хурдны утсан болон утасгүй интернет сүлжээгээр дэлхийн аль ч цэгт хяналт хийх боломж бүхий шийдэлтэй.

  • БИЗНЕСИЙН ЗОГСОЛТГҮЙ ЭРГЭЛТИЙГ ХАНГАХ ЦАХИЛГААН ХАНГАМЖ

    ICC Tower төвийн эрчим хүчний болон дизель генераторын хосолсон ажиллагаа бүхий цахилгаан хангамжийн найдвартай системд холбогдсон. Төвийн эрчим хүчний хангамжид доголдол үүссэн тохиолдолд гурван секундын дотор автоматаар сэлгэлт хийж, дизель цахилгаан үүсгүүр ажиллана.

    Дизель цахилгаан үүсгүүр нь Perkins хөдөлгүүр бүхий Английн FGWilson брэндийн бүтээгдэхүүн бөгөөд үндсэн эрчим хүч тасалдсан тохиолдолд барилгыг 100 хувь цахилгаанаар хангах хүчин чадалтай.
    Дизель цахилгаан үүсгүүр дуу тусгаарлах зориулалт бүхий тусгай бүхээгтэй тул хэрэглэгчийн амгалан тайван байдлыг алдуулахгүй.
    Цахилгаан үүсгүүрийн генератор Чех улсын ComAp фирмийн удирдлагатай. Энэхүү удирдлага нь цахилгаан үүсгүүрийн параметрүүдийг хянах, ажиллуулах, алсаас удирдах үүрэгтэй.
    OEZ фирмийн удирдлагатай автоматаар ачаалал шилжүүлэх самбар нь эрчим хүч тасалдахад цахилгаан үүсгүүрийг асаах, үндсэн тэжээл хэвийн горимд ороход цахилгаан үүсгүүрийг автоматаар унтрааж, сэлгэн залгалт хийдэг.

    ЦАХИЛГААНЫ КАБЕЛЬ:
    Герман улсын Европдоо тэргүүлэгч Faber Kabel брэндийн галын хамгаалалттай цахилгааны кабель утсыг ICC Tower-т ашиглаж байна. Уг кабель цельсийн +1000 хэмийн халуунд хагас цаг тэсвэртэй. Мөн Польшийн Бакс брэндийн галд тэсвэртэй кабель тогтоогчийн хэрэглэж байна.

    ЦАХИЛГААНЫ САМБАР:
    Чех улсын OEZ брэндийн цахилгааны самбар. Уг цахилгааны самбарын онцлог нь суурилуулсан автоматууд дээр мониторинг хийх, комьпютерээр хянах боломжийг олгож буй явдал юм.

  • ДОТУУР ХОЛБООНЫ СИСТЕМ

    Япон улсын Panasonic брэндийн KX-TDA620 маркийн дотуур холбооны системтэй. Байгууллагын ажилчдыг нэгдсэн системд холбосноор барилгаас гадна байрлах салбар болон төв байгууллагуудтайгаа нэг дор байгаа мэт харьцах бололцоогоор хангасан. Мөн төлбөр тооцоо, хяналтыг нэг доороос хийх өргөн боломж олгож байна. Panasonic брендийн дуут мэдээллийг өндөр чанартай дамжуулах холбооны IP-PBX системийг бүх давхарт төлөвлөж өгсөн. Ингэснээр хэрэглэгч аль ч үүрэн холбооны түгээгч компани болон хэрэглэгчийнхээ тоог сонгох боломжтой. Уг систем нь сүүлийн үеийн SIP, IP Softphone, ACD Report server төхөөрөмжүүдтэй зохицон ажиллах бүрэн боломжтой дэвшилтэт технологи юм.

    Дотуур холбооны станцын давуу тал:
    – Хэрэглэгч бүр хоорондоо үнэгүй ярих
    – Хэрэглэгчдийн орох гарах яриаг хязгаарлах
    – Автомат оператор дуудлага зохицуулах
    – Утасны төлбөр хянах
    – Дуудлага бүрийг алдахгүй барих
    – Өдөр шөнийн ялгаатай зохион байгуулалт
    – Хэрэглэгч хоорондоо хурал хийх
    – Дуут мессеж явуулах, авах
    – Салбар хоорондоо үнэгүй ярих

  • ДОТООД СҮЛЖЭЭНИЙ СИСТЕМ

    Удирдлагын үйлчилгээ болон холболтыг хариуцсан цогц шийдэл бүхий, өндөр хурдтай, олон төрлийн текстэн болон дуу, дүрсэн мэдээлэл дамжуулах дотоод сүлжээний нэгдсэн системтэй. Тайвань улсын Planet брэндийн Planet SGSW-242420 R өндөр нууцлалтай сүлжээний төхөөрөмжийг барилгын бүх давхарт шийдэж өгсөн. Дотоод сүлжээний төхөөрөмжийг холбоход БНХАУ-ын Sur-Link Technology-ийн шилэн кабелийг давхар хооронд татсан. Энэ нь их хэмжээний мэдээллийг алс зайд, алдагдалгүйгээр, өндөр хурдаар, гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжийг олгож байна.

  • ЗАРЛАЛ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

    Барилгын тодорхой хэсэгт суурилуулсан тоон дуу авианы системийн тусламжтайгаар мэдээлэгч харилцуураасаа олон нийтэд зориулсан мэдээ мэдээлэл, зарлал, гэнэтийн ослын сэрэмжлүүлгийг зарлан мэдээлэх боломжтой.

  • ХАЛААЛТЫН СИСТЕМ

    ХБНГУ-ын Европд тэргүүлэгч тоног төхөөрөмжүүд бүхий цогц системтэй. Үүнд:

    ХБНГУ-ын APV фирмийн ялтсан дулаан солилцуур
    – Цельсийн +195 хэмийн халуун усанд тэсвэртэй
    – 30 бар даралт даах хүчин чадалтай
    – Зэвэрдэггүй
    – Олон улсын чанарын баталгаатай

    ХБНГУ-ын ROTH брэндийн хуванцар хоолой /пресс холболттой/
    – Өндөр хэмийн халуун усанд тэсвэртэй
    – Угсралт, холболт найдвартай
    – Эдэлгээний хугацаа удаан
    – Олон улсын чанарын баталгаатай

    Дулаан болон цэвэр усны өргөлтийн насос
    – ХБНГУ-ын Grundfos, Wilo, Zenhder брэндүүдийн насосуудыг ашиглаж байна.

  • ЦЭВЭР УСНЫ СИСТЕМ

    ХБНГУ-ын Simplex фирмийн төмөр шугамыг цэвэр усны системд суурилуулсан. ХБНГУ-ын HUCH фирмийн цэвэр усны даралтын савыг суурилуулсан.

  • ХӨРГӨЛТИЙН СИСТЕМ

    Байгаль орчинд ээлтэй R410A шингэнээр ажилладаг CARRIER брэндийн төхөөрөмжөөр тоноглогдсон хөргөлтийн систем нь бүрэн автомат удирдлагын систем юм. Хэрэглэгч өөрөө хүссэн нөхцлөөр тохируулах боломжтой. Өрөөний зориулалтаас хамааран давхар бүрт 7-10 ширхэг фенкойл байршуулсан.

    Цахилгааны ачааллын хувьд:
    – 5.4квт-тай фенкойл 94W
    – 4.5квт-тай фенкойл 75W
    – 3.6квт-тай фенкойл 56W

  • АГААР СЭЛГЭЛТИЙН СИСТЕМ

    Хүн нэг цагт 30м3 агаар амьсгалах хэрэгтэй хэмээн тогтоосон олон улсын стандартыг хангасан цэвэр агаар оруулах бохир агаарыг гадагшлуулах, бүрэн автомат удирдлагатай агааржуулалтын системтэй. Агаар сэлгэлтийн систем нь сорсон дулаан агаарыг цэвэр агаартай холих замаар дулаан солилцуулна. Өвлийн улиралд ажиллах агаар халаагч системтэй. Агаар өгөх сараалжийг шилэн хана дагуу байршуулсан нь халуун агаар өрөөнд тархахаас сэргийлнэ. Өрөөний агаарыг цагт гурван удаа сэлгэнэ.

  • ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ

    ICC Tower-ийн бүх давхарт Global Fire фирмийн Juno-Net галын дохиоллын системийг суурилуулсан. Juno-Net бие даан 13 хүртэл Loop-ийг удирдан ажиллах чадвартай бөгөөд түүнийг 96 Loop болгон өргөтгөх боломжтой. Утаа, дулаан илрүүлэгч галын тухай мэдээлнэ. Утаа сорогч ажиллаж, илүү даралт үүсгэх системийн тусламжтайгаар шатанд утаа орохоос сэргийлнэ. Үүний зэрэгцээ автомат бороошуулагч ажиллана.

    ГАЛЫН ГАРЦ
    Барилгын 4,5 CD бүс, 6,7 CD бүсэд тус тус нэг буюу нийт хоёр галын гарц хийж өгсөн. 6,7 CD бүсийн барилгын зүүн талд байрлалтай галын гарцны хэсэгт галд тэсвэртэй, онгойлгосон тохиолдолд автоматаар хаагдаж, түгжигддэг Schьco брэндийн цонх суурилуулсан. Галын гарцуудын цахилгааны системийг тусад нь төлөвлөж өгснөөр галын гарцаар хүмүүс гарч дуустал гэрэлтүүлэг тасалдахгүй.

    ГАЛЫН ХААЛГА
    Бүх төрлийн галын хамгаалалттай хаалга үйлдвэрлэлээрээ танигдсан Бээжингийн “XYJCC” ХХК-ийн галын хамгаалалтын хаалгыг ICC барилгад суурилуулж байна.
    Ган хийц бүхий XYJCC-G005 галын хаалганы давуу тал:
    1. 1.5 цаг галд тэсвэртэй
    2. Дуу чимээ тусгаарлагчтай
    3. Хэт халуунд хагарч, тэсрэхгүй тусгай шилтэй
    4. Зэвэрдэггүй нугастай
    5. Галыг дээд зэргээр тусгаарлан, нэвтрүүлдэггүй ган хавтангаар хийсэн
    6. Аюулгүй байдлыг хангасан, галд тэсвэртэй цоожтой
    7. Цахилгааны хамгаалалттай
    8. Галд тэсвэртэй тусгай материал болох сувдан чулуугаар доторлогоо хийсэн

  • ЗОГСООЛЫН УХААЛАГ СИСТЕМ

    1. Сул зогсоолын мэдээллийг үүдний хэсгийн дэлгэцээр харуулна.
    2. Зогсоол дүүрсэн тохиолдолд гадна дэлгэцээр мэдээлнэ.
    3. Тээврийн хэрэгслийн өнгө, загвар, дугаарыг хадгална.
    4. Бүх өнцгөөс харуулах камерийн системээр аюулгүй байдлыг хангана.
    5. Гар ажиллагаагүй, бүрэн автомат

    УТАА СОРОХ СИСТЕМ
    ICC-ийн (-1), (-2)-р давхрыг автомашины зогсоол байхаар төлөвлөж өгсөн. Энэ давхруудад автомашинаас гарах хорт утааг зайлуулах зориулалтаар утаа зайлуулах системийг маш нарийн шийдэлтэй хийсэн байна. Зогсоолын нэгж талбай бүрт дээд, доод талаасаа нүүрстөрөгчийн хийг сорох төхөөрөмжийг суулгаж өгчээ.