by
ОНЦЛОХ
Оффисын үзүүлэлт

Color_01_1_11Бид таны бизнесийн амжилтыг төгөлдөршүүлэх төгс шийдэл бүхий орчинг санал болгоно.

  • ГОЛ ТАНХИМ

    Үүдний танхимыг цэмцгэр ихэмсэг, саруул байдлын илэрхийлэл болсон цагаан шаргал боржин чулуугаар чимэглэсэн. Хүннүгийн үеийн хэв шинжийг хадгалсан ханын фактураар үүдний танхимын онцлох хэсгүүдийг товойлгон гаргасан болно.

  • ГОЛ ХААЛГА

    Германы Geze компанийн TSA 365 загварын хаалга. Таван үеийн түүхтэй Geze компани аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгэнт танигдсан юм. Өдөр бүр сая сая хүн Geze-гийн TS 5000 хязгаарлагчтай хаалгаар тав тухтай зорчдог. ICC Tower-т бүрэн автомат, хоёр таславчтай, эргэдэг TSA 365 шинэ загварын хоёр хаалгыг суурилуулж өгсөн.

    TSA 365 хаалганы давуу тал:

    – Хүмүүсийн урсгалаас хамааран эргэх тоо, хурд зэргийг тохируулах боломжтой.
    – Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчихдоо тусгай товчлуурын тусламжтайгаар эргэлтийн хурдыг өөрчилж болно.
    – Гал гарах, тог тасрах үед мэдээллийг хүлээн авч хаалга бүрэн нээгдэнэ.
    – Туяан мэдрэгч 600 мм зайнаас хүн ба эд юмсыг мэдэрч мөргөхөөс сэргийлнэ.
    – Туузан мэдрэгч нь хүн ба эд зүйлс 0.5 кг даралт үзүүлэхэд л зогсож хавчуулагдахаас сэргийлнэ.
    – Шөнийн цагт, хаалга ашиглах шаардлагагүй үед цоожлох тохируулга хийх боломжтой.

  • ТАВ ТУХ, ХУРД, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ

    ТАВ ТУХ: Финляндын үндэстэн дамнасан KONE корпорацийн экодиск хөдөлгүүр бүхий шилэн болон зорчигчийн нийт дөрвөн цахилгаан шаттай. Лифтний дотор заслыг дээд зэргийн чулуу, цэвэр модон хавтангаар хийж, LCD дэлгэцээр тоноглож өгсөн. Шилэн лифт нэгээс зургаан давхрын худалдаа, үйлчилгээний хэсэгт, үлдсэн гурван лифт барилгын бусад давхарт үйлчилнэ.

    ХУРД: Лифт бүр нэг тоннын даацтай (13 хүн), 3м/с хүртэл хурдлах чадвартай.

    НАЙДВАРТАЙ БАЙДАЛ:
    – Аваарын бүх төрлийн хамгаалалттай
    – Лифтний хаалга галын хамгаалалттай
    – Бага оврын тэжээлийн системийн тусламжтайгаар агаар сэлгэлтийг тасралтгүй хийнэ.
    – Бүрэн програмчлагдсан удирдлагын самбар бүх төрлийн доголдлыг илрүүлж, байрлалыг заана.
    – Үзлэг оношлогоог тогтмол хийж, найдвартай ажиллагааг хангана.
    – Байгаль орчинд ээлтэй экодиск хөдөлгүүр бусад төрлийн лифтээс 70%-иар бага цахилгаан зарцуулдаг.

  • ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

    Барилгын хана, тааз, шалыг технологийн дэвшлээр гарган авсан хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тусгай материалаар хийсэн.

    ШАЛ: Өндөр даацын ган хөл бүхий хүссэн өндрөөрөө тохируулах боломжтой шалны систем (Access Floor) нь инженерийн дотоод шугам сүлжээнд хязгаарлагдахгүй, өө сэвгүй цэмцгэр орчинг бий болгоно.

    Шалны энэхүү систем нь:
    – Гал цахилгааны бүх төрлийн хамгаалалттай
    – Ус чийг нэвтэрдэггүй тусгай бүрхүүлтэй
    – Метр квадрат нь 0.3 тонн даацтай
    – Байгаль орчинд ээлтэй технологоор хийгдсэн
    – Цахилгаан болон сүлжээний утас кабелийн үзүүрийг албан тасалгааны аль ч хэсэгт нэмж гаргах боломжтой.

    ТЕХНИКИЙН ӨРӨӨНИЙ ШАЛ: Техникийн өрөөнүүдийн тусгай зориулалтын Access Floor-ын давуу тал:
    – Ган төмөр бүтэцтэй хэдий ч хөнгөн
    – Өндөр даацтай
    – Целлойд материал ашигласан нь цахилгаан гүйдлээс бүрэн тусгаарлана
    – Тоос шороо нэвтрүүлэхгүй

  • ДАВХАР ТӨЛӨВЛӨЛТ

    1-р давхарт саруулхан лобби, coffee shop,
    2,3-р давхарт оффисын давхрууд талбай,
    4-р давхарт Дээд зэрэглэлийн ресторан,
    5-20-р давхарт оффисийн давхрууд,
    21-р давхарт техникийн удирдлагын хэсэг байрлахаар тус тус төлөвлөж өгсөн болно.
    (-1)-(-2)-р давхарт автомашины зогсоол байрлана.

    floor-planning_web

     

  • БАРИЛГЫН СУУРИЙН ТЕХНОЛОГИ

    Улаанбаатар хот голын сав дагуу байршилтай, хөрсний ус, чийг ихтэй. ICC Tower-т далайн эргийн хотуудын барилгад хэрэглэдэг барилгын суурийг хөрсний уснаас хамгаалах найдвартай технологийг ашигласан нь Монголдоо анхдагч болж байна.

    БНХАУ-ын Sun Re компанийн үйлдвэрлэсэн тусгай зориулалтын APF-898 наалт нь 2.5-5мм-ийн зузаан, бетон гадаргууд сайн наалддаг. Ус чийгтэй орчин дахь барилгын суурь хэсгийг хамгаалах давхарлага хийх боломжгүй байсан асуудлыг APF-898 наалт бүрэн шийдэж өгсөн байна.

  • БАТ БӨХ ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД ТЭСВЭРТЭЙ БАЙДАЛ

    ТӨМӨР БЕТОН ТУЛГУУР БАГАНА: Барилгын үндсэн материал нь төмөр бетон, метал, шилэн фасад, чулуу. Хийцийн хувьд цутгамал карказ болон цутгамал монолит системүүдийг хослуулсан нь 8.5 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх нөхцөлийг хангасан.