by
ОНЦЛОХ
Архитектурын төлөвлөлт

ICC Tower-ийн зураг төслийг БНХАУ-ын China State Construction Engineering Corporation Beijing Design Institute /CSCEC/ гүйцэтгэсэн. CSCEC Бээжингийн олимпийн бэлэг тэмдэг “Усан шоо” Усанд Сэлэлтийн Олон Улсын Төв, CCTV-ийн цамхаг зэрэг дэлхийд архитектурын шийдлээрээ гайхагдсан олон барилгын зургийг гаргажээ. Тус компани 2012 оны байдлаар “Дэлхийн Топ 500 компани”-ийн 100 дугаарт шалгарсан байна.

ИНТЕРЬЕР Барилгын интерьерийг БНХАУ-даа тэргүүлэгч Shen Zheng-ний ArtMost компани гаргажээ. Цэвэр цэмцгэр, зөв хэлбэр донж нь ICC Tower-ийн интерьерийн онцлог юм. Мөн хэрэглэгчийг төлөвлөлтөө хүссэн байдлаараа өөрчлөх уян хатан боломжийг олгож буй онцгой давуу талтай. Түүнчлэн дотор засал гадаад орчинтой уялдан нэгэн цогц байдлын илэрхийлэл болж өгнө.

222

  • ICC Tower-ийн архитектурыг гаргасан CSCES-ийн архитектор HUANG JIAN:

    ICC Tower үйлчилгээний агуулгын хувьд нэлээд томд тооцогдох барилга юм. Барилгын зургийг гаргахдаа тухайн орчинд байгаа өндөр барилгуудтай дизайны хувьд зохицож байхын зэрэгцээ өөрийн гэсэн өвөрмөц төрхөөр ялгарч байхуйц хийсэн. Мөн эрс тэс уур амьсгал, хүчтэй салхи зэргийг нарийн бодолцож зургаа гаргасан. Температурын зөрүү маш их тул өвлийн цагт нарны гэрлийг хуримтлуулж дулааныг тэнцвэртэй барих, эрчим хүч хэмнэх боломж бүхий шилэн фасадны системийг сонгосон.

  • “Цаст Констракшн” ХХК-ийн Ерөнхий архитектор Ц.АЛТАНГЭРЭЛ:

    ICC Tower Улаанбаатар хотын төв тэнхлэг дээр байрлалтай. Гол тэнхлэг хот төлөвлөлтийн нүүр царай байдаг. Энэ утгаараа төв тэнхлэгийн бас нэгэн өвөрмөц чимэглэл байхаар бодолцож барилгын зургийг гаргасан. Шилэн хийцтэй барилга орчин цагийн илэрхийлэл болсон. Контекстуарилизмын чиглэлийн ийм барилгууд түүхэн дурсгалт барилгуудтай зохицон тухайн орчны хийцийг эвдэлгүй нэгэн цогц болж чаддаг тул шилэн хийцийг сонгосон.