by
SPECIALS
Security

bogdininБид үйлчлүүлэгчдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг тусгай бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай баг бүрэлдэхүүнээр хамгаалдаг бөгөөд хамгаалалтын ажилтнуудынхаа хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамгаалалтын үйлчилгээний ур чадварын сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирлээ.

Одоогийн байдлаар "Цаст" Групп болон бусад байгууллага аж ахуйн нэгжийн объектийн хамгаалалтыг хариуцан, тусгайлан бэлтгэгдсэн 24 цагийн шуурхай бүлэг, дохиолол, теле хяналтын удирдлагын нэгдсэн төвөөр дамжуулан хамгаалалтын үйлчилгээг чанартай үзүүлж байна.

Камерийн хяналтын нэгдсэн удирдлагын системээр ээлжийн операторууд 24 цагийн турш дэлгэцээр барилгын харж байдаг. Түүнчлэн гэнэтийн халдлага болон гал түймрийн аюул зэрэг гамшиг, осолын үед шаардлагатай арга хэмжээг яаралтай авах тусгай сургалтаар бэлтгэгдсэн хамгаалалтын баг ажиллаж байна.