by
ABOUT US
Tsast Property LLC

tsast"Цаст Импэкс" ХХК -ийн охин компани болох "Цаст проперти" ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучилал, менежмент, хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн ашиглалт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид хамтран ажиллагч байгууллага, хувь хүн бүрт цаг хугацааны хэмжүүрээр үнэ цэнэ нь улам нэмэгдэх үл хөдлөх хөрөнгө түүний ашиглалтанд орсны дараахи тогтвортой үйлчилгээг санал болгож байна.

Дэлхийн барилгийн “А” стандартыг бүрэн утгаар нь Монголд нэвтрүүлсэн ICC Tower-Олон Улсын Худалдаа Үйлчилгээний Төвийн хөрөнгө оруулалт, худалдаа, түрээс, менежментийг Цаст Проперти компанийн чадварлаг баг хамт олон хариуцан ажиллаж байна. Манай Цаст Групп Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк /IIB/ болон дэлхийн томоохон хуулийн зөвлөх компаниудтай хамтран ажиллаж, Олон Улсын Худалдааны Төвийн энэхүү төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Ажил хэрэгч эрхэм ноёд хатагтай та бүхэнд:

ICC Tower-ийн аюулгүй, найдвартай, тав тухтай, давтагдашгүй хийц бүхий оффисийн орчинд бизнесээ эрхлэн шинэ санаа, олон гарцыг түрүүлэн харж, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахыг урьж байна. Бид хэрэглэгч таны хүсэл сэтгэлд нийцсэн дээд зэрэглэлийн үйчилгээг үзүүлэх болно.